Машин, байраа видео зар болго

Зургаа оруулаад хэдхэн минутад мэргэжлийн видео зар бэлэн. Дараа нь Facebook, Instagram-д хэдхэн алхмаар буст хийгээрэй.

Хэрхэн ажилладаг вэ?

  1. Загвараа сонгоно. Автомашин, орон сууц, байшингийн бэлэн загвар эсвэл өөрийн санаагаа сонгоно. Видеоны урт, чанарыг сонгоход үнэ нь шууд харагдана.
  2. Зургаа оруулна. Утсаараа авсан 3-аас дээш зураг хангалттай. AI (хиймэл оюун) таны зургаас мэргэжлийн видео зар, бичлэг бүтээнэ.
  3. Видеогоо аваад буст хийнэ. Видеогоо татаж аваад Unegui, Facebook групп, Reels, TikTok гээд хаана ч нийтэлнэ, эсвэл апп дотроосоо Facebook, Instagram-д шууд бүүст хийнэ.

Facebook, Instagram-д хялбар буст

Пост бүүстлэх, зар сурталчлахыг (boost) хялбар болголоо. Видеогоо өөрийн Facebook хуудасны нэрээр фэйсбүүк, инстаграмд зар болгон гаргана. Ads Manager-ийн нарийн тохиргоо хэрэггүй: 4 алхамд бэлэн.

  • Зорилгоо сонгоно. Messenger-ээр мессеж авах эсвэл утасны дуудлага авах.
  • Үзэгчдээ тохируулна. Тохирох хүмүүсийг Meta-д олуулах, эсвэл байршил, нас, хүйс, сонирхлоор өөрөө сонгох.
  • Төсөв, хугацаагаа өгнө. Өдрийн эсвэл нийт төсөв, 1-ээс 90 хоног.
  • Урьдчилан харна. Facebook, Instagram, Stories, Reels дээр яаж харагдахыг илгээхээсээ өмнө харна.
  • Үр дүнгээ хянана. Хүрсэн хүн, харагдсан тоо, ирсэн мессеж эсвэл дуудлага, нэг бүрийн өртөг.
  • Шимтгэлгүй. Зарын төлбөрийг Meta таны зарын бүртгэлээс шууд авна, бид шимтгэл авахгүй.

Түгээмэл асуулт

Zarla гэж юу вэ?

Машин, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зургаас AI-аар мэргэжлийн видео зар, бичлэг бүтээж, түүнийгээ Facebook, Instagram-д хялбархан бүүст (буст) хийх монгол үйлчилгээ. Өмнө нь AdCreator нэртэй байсан.

Видео зар хийхэд хэдэн төгрөг вэ?

Үнэ видеоны урт (5-аас 20 секунд), чанараас (480p, 720p, 1080p) хамаарах бөгөөд 3 900₮-өөс эхэлнэ. Захиалахаасаа өмнө үнийг харж, QPay-ээр банкны аппаараа төлнө.

Бүүст (буст, boost) гэж юу вэ?

Facebook, Instagram дээрх пост, видеог төлбөр төлж илүү олон хүнд хүргэхийг бүүст гэдэг. Zarla-д бүүстийг Ads Manager-аас хамаагүй хялбар, 4 алхамд хийнэ: зорилго, үзэгчид, төсөв ба хугацаа, урьдчилан харах.

Фэйсбүүкт пост, видеогоо яаж бүүстлэх вэ?

Бэлэн болсон видеоныхоо хуудаснаас буст хийхийг сонгоно. Facebook хуудас, зарын бүртгэлээ нэг удаа холбоод зорилго (мессеж эсвэл дуудлага), үзэгчид, төсөв, хугацаагаа сонгож илгээнэ. Meta шалгаж зөвшөөрмөгц зар тань Facebook, Instagram-д гарна.

Facebook-т буст хийхэд шимтгэл авдаг уу?

Үгүй. Зарын төсвийг Meta таны өөрийн зарын бүртгэлээс шууд авдаг, бид шимтгэл авахгүй. Буст хийхдээ зорилго, үзэгчид, төсөв, хугацаагаа 4 алхамд тохируулна.

Ямар зар хийж болох вэ?

Үл хөдлөх хөрөнгө, автомашины аль ч зарын видео хийнэ: орон сууц (1, 2, 3 өрөө байр, шинэ, хуучин байр), хаус, хашаа байшин, зуслан, газар, оффис, үйлчилгээний талбай, агуулах, гараж, автомашин. Зарна, түрээслэнэ, түрээслүүлнэ гээд зар бүрт тохирно. Өөр зүйлийн зар, реклам хийх бол «Өөрийн санаагаар» сонголтоор санаагаа бичээд бүтээнэ.

Ямар машины видео зар хийж болох вэ?

Аль ч машин: Toyota Prius, Land Cruiser, Prado, Alphard, Harrier, Camry, Lexus LX, RX, GX, Hyundai Sonata, Santa Fe, Tucson, Kia, Nissan X-Trail, Leaf, Honda Fit, Mitsubishi Delica, Subaru, Mercedes-Benz, BMW, Range Rover, Tesla, BYD, Haval гээд суудлын, жийп, микро, ачааны машины зар бүрт тохирно.

Түрээсийн зар хийж болох уу?

Болно. Байр, оффис, үйлчилгээний талбай, машинаа түрээслэх, түрээслүүлэх зарын видео хийгээд, видео бэлэн болсны дараа «Түрээслэнэ», «Зарна» гэх мэт текст, үнэ, утсаа нэмнэ. Дараа нь Facebook-т бүүст хийж, байр, машин авах, түрээслэх хүмүүст хүргэнэ.

Үл хөдлөхийн агент, риэлтор, автосалон ашиглаж болох уу?

Болно. Үл хөдлөхийн агент, риэлтор, зуучлалын компани, автосалон, авто худалдааны газрууд зар бүрдээ видео хийж, Facebook, Instagram-д бүүст хийн олон хүнд хүргэнэ.

Аль хот, дүүрэгт ашиглаж болох вэ?

Улаанбаатарын Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Налайх зэрэг бүх дүүрэг, Зайсан, Яармаг, Нисэх, Буянт-Ухаа, 120 мянгат, 13, 15-р хороолол, Ривер Гарден, Хүннү 2222, Вива сити, Мандала гарден зэрэг хотхон, мөн Дархан, Эрдэнэт гээд Монголын аль ч хот, аймгаас ашиглана. Facebook бүүстээ тодорхой хот, дүүрэг рүү чиглүүлж болно.

Ямар зураг хэрэгтэй вэ?

Утсаараа авсан 3-аас дээш зураг хангалттай, 1 секунд тутамд 1 зураг байвал илүү сайн. Машиныг бүх талаас нь, байрыг өрөө бүрээр нь гэрэлтэй үед авбал сайн. Зурагт хүн орохгүй байх нь зүйтэй.

Бичлэгээ Reels, TikTok, Unegui-д тавьж болох уу?

Болно. Видеогоо татаж аваад Instagram Reels, Stories, TikTok, YouTube, Unegui, Facebook групп гээд хүссэн газраа нийтэлнэ. Видео хэвтээ (16:9) хэлбэртэй.

Видео хэр хурдан бэлэн болох вэ?

Төлбөр баталгаажмагц видео бүтээгдэж эхэлдэг бөгөөд ихэвчлэн хэдхэн минутад бэлэн болно. Хуудсаа хаасан ч болно: бэлэн болмогц апп дотор харагдана.

Видеон дээр текст, үнэ, утсаа нэмж болох уу?

Болно. Видео бэлэн болсны дараа 10 хүртэл текст нэмж, 20 удаа үнэгүй засна. Машины улсын дугаарыг харуулах эсвэл нуухаа өөрөө сонгоно.

Видео хэр удаан хадгалагдах вэ?

Видео 30 хоног хадгалагдана, Премиумтай бол 90 хоног. Усан тэмдэггүй бөгөөд хэдийд ч татаж авна.

Утсаараа ашиглаж болох уу?

Болно. Zarla-г утас, компьютерын хөтчөөс ашиглана.

Хэрхэн эхлэх вэ?

Facebook-ээр нэвтэрч, утасны дугаараа баталгаажуулаад шууд эхэлнэ.

Холбоо барих: support@zarla.mn